Бид танай шилдэг борлуулагчтай 1.5 цаг ярилцаад, түүний мэдлэг, ур чадвар, өнгө аясыг 24/7 ажилладаг AI ажилтан болгож, 7 хоногт Messenger-т тань холбоно.
Танай Page-д өдөрт 30–40 асуулт ирдэг. Тал нь — орой, амралтын өдөр, дэлгүүр хаалттай үед ирж, хариугүй өнгөрдөг. Та зард мөнгө төлчихөөд, ирсэн хүнийхээ хагасыг буцааж байна.
Танай шилдэг борлуулагчтай уулзаж, бүтээгдэхүүний мэдлэг, наймааны ур, өнгө аясыг нь бүртгэж авна. Танаас өөр юу ч шаардахгүй — 1.5 цаг + гарын үсэг л.
Мэдлэгийн санг бүтээж, та гарын үсгээр баталгаажуулна. AI ажилтан 92 тест давсны дараа л танай Page-д холбогдоно — үнэ зохиохгүй, худал амлахгүй.
7 дахь хоногт Messenger-т тань амьд ажиллана. 14 дэх өдөр эхний тайлан: хэн юу асуусан, юу алдагдсан, юуг сайжруулах вэ.
Typing indicator, богино өгүүлбэр, латин галиг ойлгодог — "sain bnu hurgelt hed ve" гэж бичсэн ч зөв ойлгоно. Худалдан авагч тань роботтой биш, борлуулагчтай ярьж байгаа мэт мэдрэмж авна.
90 хоногийн санах ойтой — өмнө юу асуусан, юуг сонирхсоныг мэднэ.
Бүтээгдэхүүний зураг, screenshot-ыг таньж зохих хариу өгнө.
Худалдан авагчийн нэр, утсыг зөв мөчид цуглуулж таны гарт өгнө.
Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гээд танд шилжүүлнэ. Худал амлалт — 0.
Хэн юу асуусан, юу алдагдсан, юуг сайжруулах вэ — таамаг биш, танай Page-ийн бодит тоо. Энэ мэдээлэл таны өмч бөгөөд дараагийн шийдвэрийн тань суурь болно.
Асуудал гарвал хариуцах нэг хүн танд байна. AI 24/7 ажиллана, хүний дэмжлэг ажлын цагаар — шударга амлалт, тодорхой гэрээ.
Уур тэргийг хөдөлгөж, гар хөдөлмөр машинд шилжив.
Цахилгаан шөнийг гэрэлтүүлж, үйлдвэр зогсолтгүй болов.
Компьютер зайг арилгаж, мэдээлэл далайг гаталав.
Машин суралцаж, мэдлэг хүн бүрийн гарт очив.
Хүн ба хиймэл оюун мөр зэрэгцэн бүтээнэ — таны бизнес хэзээ ч унтахгүй.
Уур — тэргийг хөдөлгөв. Цахилгаан — шөнийг гэрэлтүүлэв.
Компьютер — зайг арилгав. Хиймэл оюун — сэтгэж эхлэв.
Давалгаа бүрд түрүүлж хөл тавьсан нь хожиж,
ажигласан нь хоцорчээ.
Тав дахь давалгаа Монголын хаяанд ирлээ. Та ч гэсэн — бага зардлаар их бүтээдэг, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, Монгол ур ухаанаар бүтээгдсэн ажилтнаа хүлээн авна уу.
Давалгаанд түрүүлж хөл тавих14 хоногийн pilot-ийн турш дараах гурав хангагдана:
Төлбөрөө 100% буцааж авах
ЭСВЭЛШалгуур хангагдтал бид үнэгүй үргэлжлүүлнэ
Хямдрал байхгүй — үнэ зөвхөн өснө. Эхний 3 гэрээ founding үнээр, 4 дэхээс setup +20%.
Манай Page дээр яг одоо бичээд, Сараа юу хийхийг өөрөө хараарай. Үнэгүй, ямар ч үүрэг хүлээхгүй.